
WHITECAT (1948 оноос хойш шинэлэг технологи, өндөр чанартай, өртөг хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч)
“Fortune Global 500”-д багтдаг CK Hutchison Holding-ийн гишүүн компани
ШИЛДЭГ БРЭНД
Shanghai Hutchison WHITECAT Co. Ltd. (цаашид “Hutchison WHITECAT” гэх) нь CK Hutchison Industrial Co. Ltd. компанийн охин компанийн бүрэн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гадаадын хамтарсан үйлдвэр юм.
Компанийн үндэс суурь нь 1948 он, Shanghai Yongxin Chemical Industry Co. Ltd. байгуулагдсан үеэс эхлэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл 70 орчим жилийн хөгжлийн түүхтэй.
Хагас зуун жилээс давсан хугацаанд Hutchison WHITECAT нь БНХАУ-ын угаалгын болон ахуйн хэрэглээний химийн үйлдвэрийн хөгжилд чухал нөлөө үзүүлж, салбарын шинэчлэл, стандартын өөрчлөлтийг манлайлан тодорхойлж ирсэн.
Тус компани олон салбарын “анхных”-ыг бий болгосон нь:
• Өтгөрүүлсэн угаалгын нунтаг болон шингэн угаалгын бодисын стандартын
тэмдэг авсан анхны үйлдвэрүүдийн нэг
• Анхны бөөнөөр үйлдвэрлэсэн өтгөрүүлсэн угаалгын нунтаг
• Хятадад үйлдвэрлэсэн анхны синтетик угаалгын нунтаг
• Анхны нунтаг шүршиж хатаах машин
• Анхны угаалгын нунтаг савлах машин
Өнөөдөр Hutchison WHITECAT нь:
• Тэргүүлэх технологи, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ
хөгжүүлсэн
• Өргөн сонголт бүхий өндөр чанартай бүтээгдэхүүнтэй
• Найдвартай байдал, чанар, нэр хүндээрээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн
• Салбартаа тэргүүлэгч байр суурийг эзэлсэн олон улсын нэр хүндтэй
байгууллага юм.